ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) бага ангийн багш нарын дунд явуулах “Сургалтын шилдэг хэрэглэгдэхүүн” шалгаруулах улсын уралдааны болзол

“Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургууль, Нийслэлийн боловсролын газар хамтран Бага ангийн багш нарын дунд Сургалтын шилдэг хэрэглэгдэхүүн” –ий улсын уралдаан зарлаж байна.

1. Уралдааны зорилго:

· Сургууль багш нарын бүтээлч үйл ажиллагааг урамшуулан дэмжих

· Багш нарын сурган хүмүүжүүлэх ажлын арга зүйн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх

2. Уралдаанд ирүүлэх хэрэглэгдэхүүн

Багц үзүүлэн, цахим хичээл (нэг хичээлээр)

3. Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

· Агуулгын багтаамж, арга зүйг харуулсан товч танилцуулгатай байна.

· Уг хэрэглэгдэхүүнийг ашиглаж туршсан бичлэг (CD) хавсаргасан байна.

· Тухайн хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах талаар зөвлөмжтэй байна.

· Бүтээлийг файлаар болон биет байдлаар ирүүлнэ.

· Хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг бичсэн байна.

4. Уралдааны хугацаа

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2011 оны 3 дугаар сарын 15-ны дотор gurvanerdene@yahoo.com и-мэйлээр, Шуудангийн хаяг: Улаанбаатар хот. Баянгол дүүрэг-16066 болон ГЭБДС-ийн Боловсролын судалгаа- арга зүйн тэнхимд хүлээн авна. Уралдааны дүнг 2011 оны 3 дугаар сарын 25 -нд нийтэд зарлана.

5. Уралдааны шагнал:

I байр Нэг. Өргөмжлөл, 1000 000 төгрөг

II байр Хоёр. Өргөмжлөл, тус бүр 300 000 төгрөг

III байр Хоёр. Өргөмжлөл, тус бүр 200 000 төгрөг

Уралдааны бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж сурталчилах ба шилдэг бүтээлийг олны хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ.

6. Бүтээлийн шалгаруулалт:

Уралдаанд ирсэн бүтээлийг шалгаруулахад тусгай баг ажиллах бөгөөд түүнд судлаач, анхан шатны боловсролын мэргэжилтэн, бага ангийн багш, сурган сэтгэл судлалын болон дидактикийн багш нар оролцоно.

Бүтээлийг шалгаруулах үзүүлэлтүүд:

· Суралцагчдыг сурах арга барилд сургахад анхаарсан байдал

· Суралцагчдын ажиллах боломж нөхцөлд тохирсон байдал

· Суралцагчдын нас сэтгэцийн онцлог, хэрэгцээг харгалзсан байдал

· Хэрэглэгдэхүүний шинэлэг санаа

· Хэрэглэгдэхүүний загвар дизайн

· Хэрэглэгдэхүүн болон зөвлөмжийн уялдаа холбоо

· Бичлэгийн бүрэн бүтэн байдал

Уралдаантай холбоотой мэдээллийг www.3erdene.edu.mn болон www.eeoc.mn сайтаас, 70111994, 88080233, 99285211 утсаар авна уу.

Жич: Уралдаанд ирсэн бүтээлийг буцаан олгохгүй болно.

Уралдааныг зохион байгуулагч байгууллагууд:

ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Ивээн тэтгэгч байгууллагууд:

“ХААН” БАНК

“МӨНХИЙН ҮСЭГ” ГРУПП

“АЗ ХУР” ХХК

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Мэдээллийн спонсор:

TV-9 ТЕЛЕВИЗ

“БОЛОВСРОЛ” ТЕЛЕВИЗ
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null