ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : 2011 онд Сургалтын төлбөр хэлбэрээр ″Хүний хөгжил сан″ -аас хишиг хувь хүртээх тухай

"МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭХ ЖУРАМ" -д

Журмын төсөлд хүний хөгжил сангаас зарцуулах боловсролын үйлчилгээний хэсэг сургалтын төлбөр тооцоо хийх, баталгаажуулахад 2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 113 их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид диплом, бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаар дамжуулан бэлэн бусаар олгох хэлбэрийг сонгосон.

"Монгол Улсын иргэн хишиг хувь хүртэх журам"-ын боловсролын үйлчилгээний хэсэг болох сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртээхэд дараах материал бүрдүүнэ.

Суралцагчид:

Суралцагч сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх хүсэлтээ /өргөдөл/ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. Хэрэв өөрийн биеэр хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл эхнэр, нөхөр нь түүний өмнөөс хүсэлт гаргаж болно.

Хүсэлтэд :

· овог нэр,

· регистрийн дугаар

· Иргэний үнэмлэхт бичигдсэн хаяг

· суралцаж байгаа сургууль,

· мэргэжил, дамжаа /курс/

зэргийг тодорхой дурдсан байна.

Сум, хорооны нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь цахим мэдээлэл болон албан бичгийг үндэслэн сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн суралцагчийн "Хүний хөгжил сан" дэвтэрт нь бичилт хийнэ.

Их, дээд сургууль, коллеж нь

2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа суралцагчийн нэрсийн жагсаалтыг

· овог нэр,

· регистрийн дугаар

· нас, хүйс,

· Аймаг / нийслэл

· Сум / дүүрэг

· Баг /хороо

· Суралцаж байгаа сургууль,

· Мэргэжил,

· Мэргэжлийн индекс

· Дамжаа (курс)

· Суралцагчийн голч дүн

· Суралцагчийн сурлагын дэвтрийн хуулбар

· Суралцагчийг элсүүлсэн тухай захирлын тушаалын хуулбар

гэсэн хэлбэрээр мэдээлэл гаргаж баталгаажуулан, Сургалтын төрийн санд 2011 оны 02 дүгээр сарын 01-ны дотор цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.

Хүний хөгжил сангаас суралцагчийн сургалтын төлбөр хэлбэрээр хүртэх хишиг хувийг шилжүүлснээр тухайн суралцагчийн төлсөн төлбөр нь тухайн жилийн төлбөл зохих хэмжээнээс илүү гарч байвал их, дээд сургууль, коллеж нь энэхүү илүү төлөгдсөн хэсгийг дараа оны сургалтын төлбөрт шилжүүлэн тооцно. Хэрэв суралцагч төгсөх дамжааны оюутан бол түүнд их, дээд сургууль, коллеж нь төлбөрийн зөрүүг буцаан олгоно.

Сургалтын төрийн сан нь

Их, дээд сургууль, коллежоос ирүүлсэн суралцагчдын нэрсийн жагсаалтыг аймаг, сум, дүүрэг, хороогоор нэгтгэн баталгаажуулж, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 2011 оны 02 дүгээр сарын 25-ны дотор цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ .

Санхүүжилт:

Сангийн яамны төрийн сангийн газар нь хишиг хувийг Сургалтын төрийн санд хуваарийн дагуу шилжүүлнэ

Сургалтын төрийн сан их, дээд сургууль, коллежийн харилцах дансанд хуваарийн дагуу шилжүүлнэ

Суралцагчдын дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан маягтын загварыг Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Сургалтын төрийн санд хандана уу.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null