ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Өвөрхангай аймгийн математикийн хичээлийн “Шилдэг кабинет ” шалгаруулах уралдааны удирдамж

1.Уралдааныг зохион байгуулах зорилго: ЕБС-ийн математикийн хичээлийн сургалтыг чанар үр дүнтэй зохион байгуулах боломжоор хангагдсан, багш сурагчдын ажиллах суралцах таатай нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн математикийн кабинетуудын туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

2.Уралдааныг зохион байгуулах хугацаа:

Уралдаан нь бүс, аймаг гэсэн 2 үе шаттай явагдах бөгөөд бага болон дунд ангийн математикийн кабинет гэсэн 2 ангиллаар оролцоно.Эхний үе шатыг бүсийн төв зохион байгуулан 3-р сарын эхний 7 хоногт, 2-р үе шатыг 7 хоногийн дараа аймагт зохион байгуулна.

Кабинетад тавигдах ерөнхий шаардлага- 20 оноо

1. Сурах сурахуйн шаардлага

1. Кабинет нь суралцагчдын хөгжлийн орчин байна.

2. Суралцагчдад шаардагдах мэдээллийн санг бүрдүүлсэн байна.

3. Суралцагчид хамтран ажиллаж туршилт, ажиглалт, тооцоо судалгаа, нээлт хийх, мэдлэг бүтээх орчин бүрдүүлсэн байна.

2. Эрүүл ахуйн шаардлага

1. Гэрэлтүүлэг, агааржуулалт нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна.

2. Ширээ сандал, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнүүд нь сурагчдын нас, биений онцлогт тохирсон байна.

3. Кабинетийн хананд байрлуулсан үзүүлэх материалууд, мэдээллийн самбарууд нь үзэгдэхүйц том үсгээр бичигдсэн, харааны түвшинд тохирсон байна.

3. Аюулгүй байдлын шаардлага

1. Эд зүйлс, сургалтын хэрэглэгдэхүүнүүд өндрөөс унах, гал түймэр гарах, цахилгааны эх үүсвэр зэргээс үүсэх аюулаас бүрэн сэргийлэгдсэн байна.

2. Кабинетэд осол аюулгүй ажиллах журмыг гаргаж сурагчдад таниулсан байна.

3. Сургалтын хэрэглэгдэхүүнийг суралцагчдын эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй материалаар хийсэн байна.

4. Гоо зүйн шаардлага

1. Кабинетийн тоног төхөөрөмж, хана, таазанд байрлуулсан эд хогшил, үзүүлэн таниулах материалуудын өнгийн зохицол гоо зүйн шаардлагад нийцсэн байна.

2. Сургалтын хэрэглэгдэхүүний хийц, хэлбэр, дүрс, байршил, үзэмж нь гоо сайхны мэдрэмж төрүүлэхүйц байна.

Кабинетэд тавигдах тусгай шалгуур- 100 оноо

1.Математикийн хичээлээр сурагчдад шаардагдах мэдээллийн сан,

сурталчилгааны самбарууд-10 оноо

2.Мэдээллийн сангийн ашиглалтын тооцооургалтын хэрэглэгдэхүүний

жагсаалт , баяжилтын тэмдэглэл -10 оноо

3.Багшийн бүтээлийн сан. / Сургалтын болон нэгж хичээлийн хөтөлбөрүүд,

стандартын хэрэгжилтийг үнэлэх үнэлгээний материалууд/-10 оноо

4.Сурагчдын бүтээлийн сан, бүтээлийг сурталчлах хэсэг-10 оноо

5. БСШУ-ны сайдын 361-р тушаалын хэрэгжилт/нэгж сэдэв, суралцагчдад

эзэмшүүлэх чадварууд, жишиг даалгаврууд/-10 оноо

6. Кабинетаас зохион байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан

/жил,улирлаар/,кабинетийн дүрэм, хяналт шалгалтын график-10 оноо

7. Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дансны бүртгэл, ашиглах

зааварчилгаа- 10 оноо

8. Сургалтын болон биет үзүүлэн, самбарын шугам, гортиг, ТӨМ, техник

хэрэгслүүд слайд, DVD, CD гэх мэт.-10 оноо

9.Ном сурах бичиг, гарын авлага, арга зүйн зөвлөмжийн иж бүрдэл-10 оноо 10.Кабинетийн системээр хичээллэж тогтмолжсон байх-10 оноо

Бүгд-120 оноо

3. Уралдааныг дүгнэх

· Аймгийн уралдаан зохион байгуулах комисс нь ерөнхий шаардлага болон тусгай шалгуурын дагуу дүгнэнэ.

· Бага болон дунд ангийн математикийн кабинет гэсэн ангилал тус бүрээр эхний 3 байр эзлүүлж шагнана.

Аймагт эхний 3 байрт шалгарсан гэрчилгээгүй математикийн кабинетад кабинетийн гэрчилгээ олгоно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null