ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : ФИЗИКИЙН ОНЛАЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

ФИЗИКИЙН ОНЛАЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Олимпиадад оролцох сонирхолтой ЕБС-иуд 12-р сарын 15-ны дотор оролцох эсэхээ мэдэгдэж бүртгүүлнэ үү.

Холбоо барих утас: 91006950


ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ НИЙСЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ 1-Р СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ФИЗИКИЙН “ИХ СОРИЛ 2011” ОНЛАЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

НЭГ. Олимпиадын зорилго

1. Сурагчдын физик, техник сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх

2. Сурагчдын физикийн шинжлэх ухаанд шимтэн суралцах хүсэл, сонирхолыг дэмжих

3. Аймаг, улсын олимпиадын ээлжилт бэлтгэл болгох

4. Шинэ зууны өндөр мэдлэгтэй физикчид болон инженер техникийн мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулах

5. Сурагчдын бодлого бодох чадварыг сайжруулах,

6. “ИХ СОРИЛ” олимпиадад хөдөө, орон нутгийн сурагчид, багш нарыг өргөнөөр оролцуулах

ХОЁР.Олимпиадад оролцогсод:

1. Улаанбаатараас бусад аймаг, хөдөө орон нутгийн сургуулийн 7,8,9-р ангийн сурагчид оролцоно.

2. Сургууль бүрээс оролцох сурагчдын тоо хязгаартай байна.

ГУРАВ.Олимпиадыг дүгнэх

1. Олимпиадыг дүгнэх комисс олимпиад зохион байгуулагдсан өдрөөс 3 хоногийн дотор материалыг засаж дүнг 1.school.mn хаяг дээр байрлуулна.

2. Улсын хэмжээнд анги тус бүрээс эхний 10-н байр шалгаруулна. Анги бүрийн түрүүлсэн сурагчид алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 2-р байрт шалгарсан сурагчдад мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 3-р байрт шалгарсан сурагчдад хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, амжилттай оролцож шагналт 4 - 10-р байр эзэлсэн сурагчдад дурсамж, мөнгөн шагнал олгоно.

ДӨРӨВ. Олимпиадын зохион байгуулалт

3. Нийслэлийн лаборатори 1-р сургуулийн захиргаа, Улсын физикийн олимпиадын хороо, НБГ, Өвөрхангай аймгийн боловсролын газар

ТАВ. Явагдах хугацаа


2011.01.05-нд  Арвайхээр хотод

Олимпиадын бодолт

7-р анги 9:00-д эхлэнэ.

8-р анги 12:00-д эхлэнэ.

9-р анги 14:00-д эхлэнэ.

.

ЗУРГАА. Олимпиадын агуулгын хүрээ:

7-р анги

· Биеийн ерөнхий шинж чанар

· Механик хөдөлгөөн

· Гэрлийн үзэгдэл

8-р анги

· Механик хөдөлгөөн ба харилцан үйлчлэл

· Дулаан

· Даралт

· Цахилгаан

9-р анги

· Механик ажил, чадал, энерги

· Дулаан

Цахилгаан
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null