ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Ур чадварын уралдаан боллоо

Ур чадварын уралдаан боллоо

          2010-2011 оны хичээлийн жилд уламжлал болон зохион байгуулагддаг шилдэг технологич багш шалгаруулах ур чадварын уралдаан 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаанд сургууль, бүсээс шалгарсан нийт 8 багш оролцохоос 7 багш оролцож ур чадвараа сорьлоо. Уралдааны тэргүүн байрт Хархорин сумын ЕБ-ын 2-р сургуулийн математикийн багш Өлзийхишиг, хоёр дугаар байрт Мэргэд сургуулийн физикийн багш Зууннаст, гуравдугаар байрт Сант сумын ЕБС-ын Монгол хэлний багш Мөнхжаргал, тусгай байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Математикийн багш Нямсүрэн нар шалгарлаа. Тэргүүн байранд шалгарсан багш маань улсын ур чадварын уралдаанд оролцоно. 
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null