ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Шилдэг илтгэгчид тодорлоо

Шилдэг илтгэгчид тодорлоо

2010-2011 оны хичээлийн жилийн шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг ЕБ-ын сургуулийн багш, СӨБ-ын багш нарын дунд “Хүүхдийн хөгжил, төлөвшилд багш сургалтын байгууллагын үүргийг дээшлүүлэх арга зам” сэдвийн дор 2010 оны 11 сарын 08-09нд  Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургууль дээр зохион байгууллаа.

Жил бүрийн шилдэг илтгэл шалгаруулах уралдаан сургууль, аймаг, улс гэсэн үе шаттайгаар өргөн хүрээг хамарч зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн аймгийн уралдаан утга агуулга гүнзгий, маш өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Уралдаанд нийт 53 илтгэл хэлэлцэгдэж тэргүүн байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн гадаад хэлний багш Оюунчимэг, 2 дугаар байрт Мэргэд сургуулийн хими биологийн багш Адъяадулам, 3 дугаар байрт Баянгол сумын ЕБ-ын сургуулийн технологийн багш Бадамсүрэн, Тусгай байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн нийгэм судлалын багш Долгорсүрэн нар шалгарлаа. Илтгэлийн 1-р үе шатын амжилттай зохион байгуулж уралдаанд багш нараа оролцуулсан нийт Цэцэрлэг, ЕБС-иудад талархал илэрхийлье.

Энэхүү уралдааныг жил бүр зохион байгуулахдаа ЕБ-ын сургуулиуд, СӨБ-ын багш нарын дунд нээлтэй зарлан явуулдаг боловч зарим сургууль цэцэрлэгүүд туйлын хангалтгүй оролцож байна. Илтгэлийн уралдаанд дараах ЕБС-иуд олорцоогүй байна. Үүнд: ЕБС-иудаас Тарагт, Төгрөг, Бат-Өлзий, Жаргалант, Баруунбаян-Улаан, Туяа, СӨББ-аас Тарагт, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Арвайхээр сумын 1 дүгээр цэцэрлэг, Бүрд, Хужирт сумын 2-р цэцэрлэг, Сант, Жаргалантын цэцэрлэгүүд оролцоогүй байна.

Мөн сургууль цэцэрлэгүүдийн багш нарын судалгаа шинжилгээ хийж боловсруулсан байдал түүнийг нийтэд илтгэн танилцуулах зэрэг нь харилцан адилгүй туршлага, арга зүйн хувьд хол зөрүүтэй оролцох төдий байгаад анхаарах нь зүйтэй. Иймд зарласан сэдвийн хүрээнд агуулга арга зүйгээ онвчтой тодорхойлон шинжлэх ухааны үндэстэй олон талаас нь судалгаа шинжилгээ хийж, түүнийг практик амьдрал дээр хэрхэн ач холбогдлоо өгөх зэрэг онцлогуудыг зайлшгүй тусгах шаардлагатай байна.


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null