ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Хөгжим болон гадаад хэлний нэгж хичээлийн үлгэрчилсэн сэдэв

Зөвлөмж

(ЕБС-ийн удирдлага, багш нарт)

2010 оны 10-р сарын 29 БСШУЯ-аас ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулахад чиглэсэн цогц нэгдмэл зорилтуудыг дэвшүүлэн тавьж байгаагийн зэрэгцээ шинэчлэлийн шинжтэй олон талт арга хэмжээг тодорхой үе шаттай, эрэмбэ дараатай зохион байгуулан хэрэгжүүлж байна. Тухайлбал: 2010-2011 оны хичээлийн жил нь багш та бүхэнд онцлог хариуцлагатай жил болж байна. Тус хичээлийн жилд 12 жилийн сургалттай 1-3, 8-р анги, 11 жилийн сургалттай 3-11-р анги, шилжилтийн 7-р анги гэсэн өөр өөр хөтөлбөр, бүтэц, төлөвлөгөөгөөр сургалт, хүмүүжлийн ажил явагдаж байгааг онцгой анхааран ажиллахыг зөвлөж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2009-2010 оны хичээлийн жилийн зорилтыгМонгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжих шилжилтийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн зохион байгуулж, боловсролын сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйн уялдаа холбоог хангах хүрээнд “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ, ЯВЦ, ҮР ДҮНГИЙН ЧАНАР, ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ”-эд тодорхой зорилтыг дэвшүүлэн ажилласан бол 2010-2011 оны хичээлийн жилд Нэгж хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар шинээр батлагдсан хууль, тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагааныхаа менежментийг шинэчлэх

— Сургууль, цэцэрлэгүүд 2010-2015 онд сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж эхлэх

— Хичээлийн судалгаа хийх арга зүйг судлан төлөвлөгөө боловсруулж, 2-оос доошгүй удаа хичээлийн судалгаа хийсэн байх

— Боловсролын стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалтын технологийн шинэчлэх чиглэлээр багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, урамшуулах эрх зүйн шинэ зохицуулалт бүхий шинэ менежментийг сургалтад нэвтрүүлэх гэсэн зорилтыг дэвшүүлсэн билээ.

Эдгээр зорилт болон БСШУ-ны сайдын 2010 оны 08-р сарын 06-ны 361-р тушаалаар батлагдсан ЕБС-ийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журмын 4.1-д заасны дагуу аймгийн БСГ-ын мэргэжил арга зүйн баг тухайн хичээлийн сургалтын хөтөлбөрт үндэслэн нэгж хичээлийн сэдвийг анги, хичээл бүрээр боловсруулан хүргүүлж байна. Тус мэргэжлийн баг нь нэгж хичээлийн хөтөлбөрийг 48 хичээлээр тухайн мэргэжлийн онцлогт тулгуурлан боловсролын стандарт, үндэсний хөтөлбөр, агуулгын үлгэрчилсэн хүрээ, холбогдох гарын авлага, ном сурах бичгүүд, БСШУЯ-наас өгсөн зөвлөмж зэргийг ашиглан Арвайхээр сумын 1, 2, 4, Мэргэд сургуулийн багш нартай хамтран тухайн ангид судлах агуулга, өмнө жилүүдэд үзэж хэрэглэж байгаа сурах бичгүүдэд баримжаалан боловсрууллаа. Тухайн мэргэжлийн нэгж хичээл тус бүрт багш нарын анхаарах зүйлүүдийг оруулсан болно. Гэхдээ эдгээр нэгж хичээлүүд нь тухайн мэргжлийн багш бүрт заавал мөрдөх хуульчилсан баримт бичиг биш үлгэрчилсэн гэдгийг анхаарч мэргэн багш та бүхэн өөрийнхөө оюун ухаан, заах арга, ур чадвараа дайчлан сургууль, орон нутгийнхаа онцлог байдалд тохируулан боловсронгуй болгон сургалтандаа ашиглана гэдгийг анхааруулъя. Мөн зарим ангийн нэгж хичээлээр сурагчдад олгох чадвар, ээлжит хичээлийн сэдэв, цагийг үлгэрчилсэн загвар байдлаар тодорхойлохыг хичээлээ. Алдаа оноо, буруу зөрүү зүйл байвал засаж залруулж боловсронгуй болгож хэрэгжүүлэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж хамтран ажиллахыг хүсье. Нэгж хичээлийн сэдвээр бүх зүйл тодорхой ойлгомжтой болохгүй учраас дахин дахин сайн нягталж, нэгж хичээлээр олгох чадвар болон ээлжит хичээлийн агуулга, арга зүйгээ илүү оновчтой, тодорхой төлөвлөх нь зүйтэй.

Сургууль, багш нар заах аргын нэгдлээрээ хамтран анги хичээл бүрийн нэгж хичээлээр суралцагчдад эзэмшүүлэх чадварыг тодорхойлж, нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтөө чанартай боловсруулж, багшийн журналаа журмын дагуу хөтөлж, нэгж хичээл бүрээр сурагчдаа бодитой үнэлж, сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж, бодитой үр дүнд хүрч ажиллана гэдэгт итгэж байна. Үлгэрчилсэн гэж байгаа учраас хамт олноороо хэлэлцэж, санал бодлоо уралдуулж нэг шийдвэрт хүрч баг хамт олноороо хамтарч ажиллах нь хамгаас чухал шүү, олны хүч оломгүй далай гэдэг дээ. Манай зарим сургууль, багш нарт тухайн заадаг анги хичээлдээ илүү анхаарч бусад зүйлд жаахан хайхрамж муутай ханддаг дутагдал байдгийг битгий давтаарай

7, 8-р ангийн хичээл бүрээр гарсан зөвлөмжийг мэргэжлийн багш бүр уншиж судалж, сургалтын ажилдаа гарын авлага болгон хэрэглэх хэрэгтэй. Нэгж хичээлийн сэдвийн талаарх санал бодлоо тухайн хичээлийг хариуцдаг мэргэжилтэндээ хандаарай.

Хичээлд судалгаа хийх зорилтын хүрээнд сургууль, багш нар хамтарч улирал тутам 1-ээс доошгүй хичээлээр судалгаа хийж хамтарч ажиллах, харилцан туршлагаа солилцож, бие биесээ суралцах явдал нэн чухал байна. Нэгж хичээлийн төлөвлөлт хийх, арга зүйгээ боловсруулах, хичээлээ заах, сурагчдыг үнэлж дүгнэх, хичээлд судалгаа хийх ажилд БСШУЯ, JICA /Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага/-гийн хамтран хэрэгжүүлсэн “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийн 8 хичээлээр I, II, III зөвлөмж, “Хичээлд мониторинг хийх зөвлөмж” гарын авлагыг нэг бүрчлэн уншиж судлах, ЗАН, секцээрээ хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөмжийн дагуу туршилт хичээл заах зэргээр бүтээлч ажиллахыг зөвлөж байна. Ялангуяа “Хичээлд мониторинг хийх зөвлөмж” гарын авлагын дагуу сургууль, хамт олон, ЗАН, секцээрээ хамтран улирал тутамдаа 1-ээс доошгүй хичээлд судалгаа хийж үр дүнг тооцон ажиллах нь зүйтэй байна.

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Боловсрол, соёлын газар

Та бүхэнд гадаад хэл болон хөгжмийн боловсролын /зассан/ нэгж хичээлийн үлгэрчилсэн хөтөлбөрийг хүргэж байна.

 Татаж авах


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null