ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Сонгон шалгаруулалт зарлаж байна

Сонгон шалгаруулалт зарлаж байна

Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2.14, 45 дугаар зүйлийн 2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг хэрэгжүүлэх, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Арвайхээр сумын 4-р цэцэрлэг, Сант сумын цэцэрлэгийн эрхлэгч нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн “Төрийн албаны тухай хууль” -ийн 10.1; “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 5.1.3-т заасан ерөнхий шаардлага, томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараахь шаардлагыг хангасан байна.

1. Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй

2. Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч

3. Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх

4. Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, стратегийн үйл ажиллагааны төлөвлөлт хийх, бусдыг манлайлах чадвартай

5. Цэцэрлэгийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай

Сонгон шалгаруулалтыг 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр явуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлөөс томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 09:00-18.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлж авч ирнэ.

а/ Төрийн албан хаагчийн биеийн байцаалт / Маягт-1 /

б/ Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт

в/ Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт

г/ Ажил байдлын тодорхойлолт

д/ Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-т заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт

е/ Нийгмийн даатгалын дэвтэр

ё/ 4 х 6 –ийн зураг 2 хувь

Дээрхи материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

Лавлах утас: 01322-22506,98906486, 99328288

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null