ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : 2010-2011 оны хичээлийн жилд БСГ-аас дэвшүүлж буй зорилт

2010-2011 оны хичээлийн жилд БСГ-аас дэвшүүлж буй зорилт


1. Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандартыг СӨББ бүр хэрэгжүүлж мөрдөнө.

2. Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалтыг 0,3 хувиар нэмэгдүүлж, 98,5 хувьд хүргэнэ.

3. 2010-2011 оны хичээлийн жилд суралцагчдын хамран сургалтын бохир ба цэвэр жинг дор дурьдсан хувиар ахиулна.

Хамран сургалт

Цэвэр жин %

Бохир жин%

2009-2010

2010-2011

Ахиц

2009-2010

2010-2011

Ахиц

СӨБ

Улс

70,8

72,1

1,3

76,7

79,0

2,3

аймаг

64,6

65

0,4

75,6

79

3,4

Цэцэрлэг

Улс

55,0

56,2

1,2

59,1

60,3

1,2

аймаг

37,6

38

0,4

38,8

40

0,2

Бага боловсрол

Улс

94,3

94,8

0,5

99,2

100,0

0,8

аймаг

94,9

95,2

0,3

100

100


Суурь боловсрол

Улс

89,8

91,0

1,2

93,3

95,6

2,3

аймаг

79,69

85

5,31

87,29

95,6

8,31

4. Сургууль завсардалтын хувийн жинг 0,23 байсныг 0,20 хувьд хүргэн бууруулж, нийт сургууль завсардалтын бага боловсрол дахь эзлэх хувийг 20 хувиар бууруулна.

5. ЕБС-ийг сургалтыг батлагдсан графикийн дагуу 11 ба 12 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр зэрэгцүүлэн чанартай зохион байгуулна

6. Суралцагчдын авьяас билгийг хөгжүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэг бүр санхүү, материалын нөөцөө дайчлан оюун ухааны гимнастик болох шатарын спортоор хичээллүүлнэ.

7. Монголын уламжлалт гүн ухааны сэтгэлгээ, зан заншил, соёлын өвийг суралцагчдад эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид судлах “Иргэний боловсрол” хичээл, Арвайхээр сумын сургууль, цэцэрлэгийн сурагчдад “Хотын соёл” сургалтын хөтөлбөр боловсруулан хичээллүүлнэ.

8. Сургуулийн номын сангаар дамжуулан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хүртэл, 11 жилийн сургуулийн бага ангийн сурагчдыг 40-80 хүртэл, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувийг сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулж, сурах бичгийн хүртээмж, ашиглалтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.

9. Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитой үнэлэх зорилгоор “ЕБС-ийн суралцагчийн мэдлэг чадвар төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам”-ыг мөрдөж хэрэгжүүлнэ.

10. Нэгж хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар шинээр батлагдсан хууль, тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагааныхаа менежментийг шинэчилнэ. Үүнд:

a) Сургууль, цэцэрлэгүүд 2010-2015 онд сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж эхлэх

b) Бүх багш нар хичээлийн судалгаа хийх арга зүйг судалж, сургуулиуд хичээлийн судалгаа хийх төлөвлөгөө боловсруулж, энэ хичээлийн жилд 2-оос доошгүй удаа хичээлийн судалгаа хийсэн байх

c) Сургалтын технологийн шинэчлэл хийхийн тулд батлагдсан хууль тогтоомжийн дагуу багшийн ажлыг агуулга, бүтэц, норм норматив болон тэдний ажлыг төлөвлөх, үнэлэх, урамшуулах эрх зүйн шинэ зохицуулалт бүхий шинэ менежментийг сургалтад нэвтрүүлэх.

11. Багш бүр мэргэжлийн ёс зүйгээ сахиж, ур чадвараа бодитоор нэмэгдүүлж, мэдээллийг бүтээлчээр ашиглах, 1,5,10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарыг мэргэжлийг дээшлүүлэх үндсэн сургалтанд хамруулна.

12. Улсын математикийн олимпиадыг Ц.Дашдоржийн нэрэмжит болгон Өвөрхангай аймагт зохион байгуулах бэлтгэлийг хангах замаар математик боловсролын чанар, математикийн багш нарын чадварыг дээшлүүлж ахиц гаргана.

13. Боловсролын нийгмийн ажилтнууд ажлын байрны шинэ тодорхойлолтод заагдсан чиг үүргээ гүйцэтгэж, хүүхдийн сурах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг нь хангахад чиглэсэн сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээг мэргэжлийн түвшинд явуулна.

14. Сургалтын байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2011 оны 1 дүгээр улиралд багтаан шинэ загварт шилжүүлэх бичилт хийж, сургалтын байгууллагын регистрийн нэгдсэн бүртгэлийг шинээр хөтөлж, мэдээллийн бааз бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

15. Боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг хэмжих үзүүлэлтийг тооцох арга зүй, боловсролын удирдлагын бүх түвшинд дэвшүүлсэн зорилтын тайлан мэдээг зохих шаардлагын дагуу бүрэн гүйцэт, зөв бодитой, хугацаанд нь гаргах хариуцлагыг өндөржүүлж, боловсролын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ажилд чанарын ахиц гаргана

16. Цэцэрлэг сургууль бүр хоол, хүнсний хангамжийн үйлчилгээг аюулгүй байдлыг хангах, стандарт шаардлага, горимын дагуу гүйцэтгэж, нэгж байгууллага, холбогдох албан тушаалтны үүрэг хариуцлагыг чанд мөрдүүлнэ.

17. Албан бус боловсролын мэдээллийн бааз бүрдүүлж, хүн бүрт хүрч үйлчлэх боловсролын үйлчилгээний агуулга арга хэлбэрийг боловсронгуй болгох зэрэг зорилтуудыг дэвшүүлж байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null