ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : 2010 онд оюутан элсүүлэх журам

2010 онд оюутан элсүүлэх журам

2010 онд оюутан элсүүлэх журам

Аймаг, орон нутгаас монголын их дээд сургуулиудын консорциумын

гишүүн, их дээд сургууль, коллежид 2010 онд оюутан элсүүлэх журам

Нэг. Нийтлэг үндэслэл.

1. Монголын их, дээд сургуулиудын консорциум/МИДСК/-ын гишүүн их,  дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

2. Хуваарь сонгуулах, оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан Элсэлтийн салбар комисс аймаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, боловсрол, соёлын  газартай  хамтран зохион байгуулна. Элсэлтийн ажлын явц, үйл ажиллагаанд аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын туслалцааг холбогдох асуудлаар байнга авч ажиллана.  

3. Элсэлтийн салбар комиссын ажиллах удирдамж, элсэлтийн холбогдолтой дүрэм журмыг багтаасан гарын авлага, ерөнхий зохион байгуулалт, удирдлагаар хангах асуудлыг МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан Элсэлтийн төв комисс хариуцана. 

4. Аймаг, орон нутагт ажиллах Салбар комисс нь БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам", 2008 оны 54 тоот тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлт, энэ журамд нийцүүлэн гаргасан тухайн их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг баримтлан ажиллана.

5. Элсэлтийн салбар комисс нь боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан МИДСК-ын гишүүн төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх хяналтын тоо, төрийн бус өмчийн тухайн сургуулийн өгсөн хяналтын тоог хатуу баримтлан ажиллана. Энэ хяналтын тоог элсэлтийн үед олон нийтэд хамгийн хүртээмжтэй байдлаар мэдэгдэж хуваарь сонголтын явцад хяналт тавих боломж олгоно.

6. Элсэлтийн төв комисс гишүүн сургуулиудын элсэлтийн журмыг үндэслэн элсэлтийн ажлыг зохион байгуулах бүлгийн судалгааг гаргаж Боловсролын үнэлгээний төвд хүргүүлнэ. Энэ элсэлтийн бүлгийн саналын дагуу Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын онооны жагсаалтыг өөрийн журмын дагуу аймаг, хичээл тус бүрээр болон хавсарсан шалгалтын(2 шалгалт өгсөн бол зохих харьцаагаар хувьлан ерөнхий оноог) оноог элсэлтийн бүлэг бүрээр гаргана. Энэ асуудлыг хоёр байгууллагын хоорондын гэрээгээр зохицуулна.

7. Ерөнхий шалгалт өгсөн хүмүүсийн онооны жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв тамга, гарын үсгээр баталгаажуулан Элсэлтийн төв комисст хүлээлгэн өгнө. Энэ онооны жагсаалт нь МИДСК-ийн гишүүн сургуулиудад оюутан элсүүлэх албан ёсны үндсэн баримт болно. 

8. МИДСК-ийн гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг 2009 оны 7 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд элсэлтийн Салбар комисс зохион байгуулна. Аймаг, орон нутагт хуваарь сонгуулан оюутан элсүүлэх ажлын зохион байгуулалт, цагийн хуваарийг элсэлтийн салбар комисс зохион байгуулна.

Хоёр. Мэргэжил сонгуулах

            9. МИДСК-ийн гишүүн сургуульд элсэх хүсэлтэй, ерөнхий шалгалт өгч их дээд сургуульд элсэх болзол хангасан хүмүүс элсэх сургууль, мэргэжлийн чиглэлээ тодорхойлсон зохих загварын өргөдлийг Элсэлтийн салбар комисст өгнө. Энэхүү  өргөдөл гаргасан этгээд нь БСШУ-ны сайдын баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын 24 дүгээр зүйлд заасны дагуу тухайн орон нутгийн оршин суугч иргэн байна. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягыг үндэслэл болгон оршин суугчыг тогтооно. Энэхүү журмын 15-д заасан шаардлагыг хангаагүй хүний өргөдлийг хүлээн авахгүй.

10. Салбар комиссын гишүүд нь мэргэжил сонгуулах бүлгийн хуваарийг үнэн зөв хийж, сайтар нягтлан шалгасны дараа олон нийтэд мэдээлэн хуваарь сонгуулах бүлгийн жагсаалтыг гаргана. Элсэлтийн бүлэг, онооны дарааллыг тогтоох үндэслэл нь тодорхой мэргэжлүүдээр элсэхэд өгөх сургууль бүрийн элсэлтийн журамд заасан ерөнхий шалгалт, тухайн шалгалтыг өгөхдөө элсэгчээс авсан хэмжээст оноо, гүйцэтгэлийн хувь болно.

            11. Боловсролын үнэлгээний төвийн гаргасан онооны жагсаалт, түүнд олгосон батламжийг үндэслэн хуваарь сонгуулах ажлыг их, дээд сургууль, коллежид  элсэх хүсэлт гаргасан хамгийн өндөр оноотой хүнээс эхлэн тухайн бүлгээс мэргэжил сонгоно. Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдад олгосон батламж, элсэлтийн комисст өгсөн онооны жагсаалт, интернетэд тавигдсан оноо нь зөрөх тохиолдол гарвал орон нутгийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчаар шалгуулан тогтооно.

            12. Их, дээд сургууль, коллежид тухайн жилд элсээгүй иргэн 2009 онд ерөнхий шалгалт өгсөн батламжийн оноогоор бүртгүүлэн хуваарь сонгож болно. Ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2010 онд дахин ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд  илүү оноотой зөвхөн нэг батламжаар онооны жагсаалтанд орох эрхийг элсэгч эдэлнэ. 

            13. Элсэгчид нь сургууль, мэргэжлээ сонгох саналаа Салбар комисст гаргахын өмнө сонгож болох мэргэжлийн чиглэлээ эцэг, эх, асран хамгаалагчтайгаа ярилцан зөвлөж сайтар шийдэн комиссын гишүүдийн хуваарь сонгуулах ажлыг шуурхай явуулах бололцоогоор хангахад анхаарал тавина. Хуваарь сонголт явагдаж байгаа үед их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд өөрийн биеэр заавал ирсэн байна. Их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд хуваарь сонгуулах үед хүрэлцэн ирээгүй  бол  олон нийтэд ил тод зарлаж мэдэгдэж, олонхийн эрх ашгийг хүидэтгэн дараагийн этгээдэд хуваарийг сонгуулна. Тухайн бүлгээс хуваарь сонгох үед хоцорсон этгээд ирсэн даруй тохирох бүлгийн байгаа хуваариас сонгох эрхтэй.

            2010 оноос өмнө ерөнхий шалгалт өгсөн буюу 2010 онд  ерөнхий шалгалт өгсөн, сургууль буюу мэргэжлээ өөрчлөх хүсэлтэй оюутан тухайн их, дээд сургууль, коллеждоо тогтоосон хугацаанд бүртгүүлж, онооны жагсаалтаар хуваарь сонгоно. Энэ тохиолдолд тухайн сургуулиасаа чөлөөлөгдсөн тухай захирлын тушаал гаргуулёан байхыг шаардана..

            14. Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод хийгдэнэ. Хэд хэдэн онооны жагсаалтад орсон шалгуулагч зөвхөн нэг сургууль, мэргэжлийг сонгоно. Эхний онооны жагсаалтаар хуваарь сонгосон хүн дараагийн онооны жагсаалтаар хуваарь сонгож, эхний сонголтоос татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан хуваарийг эхний онооны жагсаалтын уг хуваарийг сонгож болох дараагийн хүнээс эхлэн онооны дарааллаар санал болгож сонгуулна.

            15. Аймаг, орон нутагт энэхүү журмын дагуу хуваарь сонгуулах босго хэмжээст оноо 400 түүнээс дээш байна.

16. Элсэгчдийн ерөнхий шалгалтын хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд дараах шалгуурыг харгалзан онооны жагсаалтыг гаргана. Үүнд:

                  а/ гүйцэтгэлийн хувь (хоёр ерөнхий шалгалтын оноогоор  элсэж байгаа бол илүү ач холбогдол өгсөн хичээлийн хэмжээст оноо)

б/ боловсролын үнэмлэх, дипломын дундаж оноо

                  в/ боловсролын үнэмлэх, дипломонд бичсэн ерөнхий шалгалт өгсөн хичээлийн оноо

            17. Элсэлтийн төв комиссоос тогтоосон хугацаанд аймаг, орон нутагт хуваарь сонгуулах ажлыг Салбар комисс зохион байгуулна. Тухайн аймаг, орон нутгаас элсэх хүмүүсийн хүсэлт, хяналтын тоо, бэлтгэл ажлын явцаас шалтгаалан салбар комисс ажлын цагийн хуваарийг гаргаж мөрдөн ажиллана.

            18. Хуваарь сонгох ажлын явцыг бүх хүмүүст хүргэж чанга яригчаар сонгосон элсэгч, мэргэжил, сургуулийг ил тод зарлана. Онооны дагуу мэргэжил сонгохоос татгалзах, түүнийг дараагийн хүнд шилжүүлэх зэрэг ажиллагааг  ил тод зарлана.

            19. Сургууль мэргэжлээ сонгож эрхийн бичиг авсаны дараа өөр мэргэжлийн хуваарь сонгохыг зөвшөөрөхгүй.

Гурав. Суралцах эрхийн бичиг олгох

20. Зохих болзлыг хангаж хяналтын тоонд багтаж сургууль, мэргэжил сонгосон хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.

21. Суралцах эрхийн бичиг авсан хүмүүс тогтоосон хугацаанд сургуульдаа очиж бүртгүүлнэ.

22. Мэргэжил сонгож суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд элссэн сургуульдаа ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн эрхийн бичгийг хүчингүйд тооцно.

Дөрөв. Санхүүжилт

23. Элсэлтийн ажлын санжүүжилт нь МИДСК-ын гишүүн сургуулиудын болон хуваарь сонгохоор бүртгүүлсэн хүмүүсийн хураамжаас бүрдэнэ. 2010 оны элсэлтийн хураамж 4000 төгрөг байна.

МИДСК-ийн гишүүн сургуулиудад 2010 онд оюутан

элсүүлэх мэргэжлийн бүлэг

Бүлэг

Ерөнхий шалгалт

Мэргэжлийн чиглэл /бүлэг/

1

Монгол хэл 100%

Монгол хэл-уран зохиолын багш, монгол хэл-англи хэлний багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн арга зүйч-багш**, сэтгэл судлал, нийгмийн ажилтан, сэтгүүл зүй/6/, монгол хэл, уран зохиол, эх бичиг судлал, утга зохиол судлал, шүүмж, урлаг судлал/4/, монгол-япон хэл судлал, орчуулагч, монгол-англи хэл судлал-орчуулагч, монгол-солонгос хэл судлал, орчуулагч, монгол- хятад хэл судлал, орчуулагч, монгол хэл, эх бичиг судлал, утга зохиол судлал, шүүмж, сэтгүүл зүй, олон улсын сэтгүүл зүй/10/, нийгмийн халамж, хангамж, утга зохиол судлал, шүүмж, монгол хэл, уран зохиол, сэтгүүл зүй/7/, багш, нийгмийн ажилтан сэтгэл судлал/23/, багш, дуу хөгжим, багш, соёл урлагийн/22/, багш, монгол хэл-уран зохиолын, судлал, монгол-герман хэл/25/, багш, сургуулийн өмнөх боловсрол, багш, монгол хэл-уран зохиолын/29/, багш, англи хэлний/26/

2

Монгол хэл 70%,

Гадаад хэл 30%

Монгол-англи судлал, монгол-хятад судлал, монгол-япон судлал, сэтгүүл зүй, олон улсын сэтгүүл зүй/4/, гадаад хэл, орон судлал, солонгос, Судлал, Монгол-Солонгос хэл, Багш, англи хэлний, Багш, монгол хэл-гадаад хэл, Орчуулагч, гадаад хэлний солонгос хэл, Орчуулагч, гадаад хэлний англи хэл/9/, багш, монгол хэл-гадаад хэл, судлал, монгол хэл-гадаад хэл, нарийн бичгийн дарга, орчуулагч/7/, орчуулга, англи хэлний, орчуулга, хятад хэлний,  орчуулга, солонгос хэлний, сэтгүүл зүй, реклам сурталчилгааны менежмент, олон улсын сэтгүүлч/23/, жүжиг, киноны зураг дизайн, жүжгийн зохиолч/21/, монгол-гадаад хэл судлал(монгол-англи, монгол-япон)/24/, телевизийн сэтгүүлч, зураглаач, телевизийн найруулагч/16/, Орчуулга, хятад хэлний, аялал жуулчлал-япон хэл/25/, багш, англи хэл, багш, монгол хэл-гадаад хэл, багш, орос-англи хэл, орчуулга, гадаад хэл/29/ гадаад хэл орон судлал(солонгос, англи, япон, хятад, орос), гадаад хэлний орчуулагч(солонгос, англи, хятад)/5/, олон улсын аялал жуулчлал, япон хэл-аялал жуулчлал, солонгос хэл- аялал жуулчлал, хятад хэл-аялал жуулчлал, англи хэл-аялал жуулчлал, япон хэлний багш-орчуулагч, солонгос хэлний багш-орчуулагч, хятад хэлний багш-орчуулагч, англи-хэлний багш-орчуулагч/28

3

Монгол хэл 50%,

Ур чадвар 50%

Биеийн тамир-эрүүл мэндийн багш, спортын дасгалжуулагч, зураг-дүрслэх урлалын багш, зураг-дизайны багш/6/, багш, биеийн тамир-эрүүл мэндийн, биеийн тамир, спортын дасгалжуулалт, арга зүй, дасгалжуулалт, бөхийн, дасгалжуулалт, хөнгөн атлетикийн, дасгалжуулалт, спорт тоглоомын, эмчилгээ, биеийн тамир спортын, биеийн тамир, спортын менежмент/11/, дуу хөгжмийн багш, бүжгийн багш/22/, дуулаач, жүжигчин, кино-телевизийн зураглаач/16/, багш, зураг-дүрслэх урлаг, дизайны, багш, биеийн тамир-эрүүл мэндийн/25/, багш, зураг дизайны/29/

Математик 50%,

Ур чадвар 50%

Компьютерийн график дизайн /4/, техник урлалын багш, компьютерийн график дизайн/6/, ландшафтын архитектур/13/, архитектур, нэхмэл эдлэлийн дизайн, мебель модон эдлэлийн дизайн, үйлдвэрлэлийн дизайн, арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт, оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, хувцасны дизайн, хэвлэлийн график дизайн, компьютерийн график дизайн/17/, хэвлэлийн эх бэлтгэл-дизайн/22/, архитектур дизайн/25/, реклам сурталчилгааны менежмент/14/, компьютерийн график дизайн, ном, хэвлэл чимэглэлийн дизайн, хувцасны загвар зохиолт, интерьер дизайн/5/

Нийгмийн тухай мэдлэг 50%,

Ур чадвар 50%

Удирдах урлаг /хөгжмийн алба/, үлээвэр хөгжимчин/1/

4

Монгол хэл 50%,

Математик 50%

Бага сургуулийн багш/6/, бага ангийн багш-арга зүйч/25/, багш, бага анги/29/

5

Математик 100%

Татварын ня-бо-хяналт, бизнесийн удирдлага, ня-бо бүртгэл, олон улсын худалдаа-эдийн засгийн удирдлага/3/, математикийн багш, мэдээлэл зүйн багш, мэдээлэл зүй-математикийн багш, мэдээлэл зүй-англи хэлний багш, математик-физикийн багш, физик-математикийн багш, байгалийн ухааны багш, эдийн засаг-математик загварчлал, эдийн засаг-статистик/6/, математик, багш, математик-мэдээлэл зүйн, хэрэглээний математик, хэрэглээний статистик, мэдээллийн систем, менежмент, мэдээллийн системийн, математик, программ хангамж, мэдээллийн технологи, компьютерийн сүлжээ, техник хангамж, компьютерийн техник, компьютерийн график дизайн, компьютерийн программ хангамж,  нягтлан бодох бүртгэл**, менежмент, банкны, менежмент, санхүүгийн, даатгал, санхүү, мэдээлэл зүй, санхүү, эдийн засаг, татварын ня-бо, хяналт, менежмент, олон улсын худалдаа, менежмент, маркетингийн, бизнесийн менежмент, эдийн засаг, статистик, хүн ам зүй, эдийн засгийн онол, олон улсын эдийн засаг, эдийн засгийн математик загварчлал/4/, ня-бо бүртгэл**, бизнесийн менежмент**, эдийн засаг математик загварчлал**, маркетингийн менежмент**, эдийн засаг-статистик, бизнесийн эдийн засаг, математик, программ хангамж, үйлдвэрлэлийн менежмент /мал аж ахуй/, агроменежмент, ойн инженер, газар зохион байгуулалт, газрын кадастр-зураглал, газрын үнэлгээ, ойн аж ахуйн инженер/13/, математик, программ хангамж, бизнесийн менежмент, компьютерийн техник хангамж, сүлжээ/10/,   бизнесийн эдийн засаг, эдийн засгийн онол, нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг, банкны эдийн засаг, ня-бо, гааль-татвар/7/, компьютер программ хангамж, менежмент, газар зохион байгуулалт/5/, банкны эдийн засаг-ня-бо бүртгэл, татварын ня-бо бүртгэл-хяналт шалгалт/16/, бизнесийн менежмент, үйлдвэрлэлийн менежмент (аялал жуулчлал, зочид буудлын), ня-бо бүртгэл, санхүү-эдийн засаг(татварын, даатгалын, санхүү)/24/, хэвлэлийн эх бэлтгэл, хяналт/22/, хөдөлмөрийн эдийн засаг, хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл, бизнесийн эдийн засаг/12/, бизнесийн менежмент/санхүү,маркетинг,хүний нөөцийн менежмент/, бизнесийн менежмент, нябо бүртгэлээр мэргэшсэн, менежмент банкны, компьютерийн программ хангамж, компьютер-график дизайн, барилгын менежмент, эрчим хүчний менежмент, уул, уурхайн менежмент, фермерийн аж ахуйн менежмент, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн машин, тоног төхөөрөмж, уул уурхайн инженер/26/,  Банкны эдийн засаг, нябо, нягтлан бодох бүртгэл, бизнесийн менежмент, санхүү, эдийн засаг, татварын нябо, хяналт, удирдлага, маркетингийн/27/, Багш, математик, нягтлан бодох бүртгэл, багш, математик-мэдээлэл зүй/29/, багш, математикийн, багш, математик-мэдээлэл зүйн, нягтлан бодох бүртгэл/25/, бизнесийн эдийн засаг, компьютер программ хангамж, санхүү-мэдээлэл зүй/30/

6

Математик 70%,

Англи хэл 30%

Бизнесийн менежмент**, бизнесийн эдийн засаг, мэдээллийн системийн менежмент, нягтлан бодох бүртгэл**, санхүүгийн менежмент, банкны менежмент**, аялал жуулчлал-гадаад хэл, маркетингийн менежмент/8/, олон улсын харилцаа, эдийн засаг/4/, гадаад худалдаа-гаалийн удирдлага/16/, нягтлан бодох бүртгэл, үйлдвэрлэлийн менежмент, менежмент, олон улсын худалдаа бизнесийн, татварын нябо, хяналт/20/, Эконометрик(эдийн засгийн математик загварчлал), эдийн засгийн мэдээлэл зүй, үйлдвэрлэлийн менежмент, нягтлан бодох бүртгэл, даатгалын эдийн засаг, банкны эдийн засаг-ня-бо, санхүүгийн менежмент/14/, нягтлан бодох бүртгэл**, татварын эдийн засаг-нягтлан бодох бүртгэл, банкны эдийн засаг-нягтлан бодох бүртгэл, нягтлан бодох бүртгэл(мэдээллийн системээр гүнзгийрүүлсэн), нягтлан бодох бүртгэл(англи хэлээр гүнзгийрүүлсэн),  мэдээллийн систем, программ хангамж/2/, компьютер-гадаад хэл /27/

7

Математик 70%,

Гадаад хэл 30%

Татвар, нягтлан бодох бүртгэл-хяналт, нягтлан бодох бүртгэл, менежмент олон улсын худалдаа бизнесийн/3/, Багш, мэдээлэл зүй-англи хэл/7/, менежмент, гадаад худалдаа, гаалийн, менежмент, мэдээллийн системийн, менежмент, үйлдвэрлэлийн(олон улсын худалдаа), компьютерийн программ  хангамж/23/, бизнес удирдлага, олон улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн дизайн/интерьер/, компьютер техник хангамж, компьютерийн график дизайн, компьютер программ хангамж, бизнесийн эдийн засаг менежмент, үйлдвэрлэлийн менежмент, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлалын менежмент, мэдээллийн систем, интерьер дизайн, мал аж ахуйгаар мэргэшсэн фермерийн аж ахуй, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт/9/, соёл урлагийн менежмент/21/, компьютерийн программ хангамж, мэдээлэлийн системийн удирдлага, бизнесийн менежмент(маркетингийн менежмент, хүний нөөцийн менежмент), ня-бо бүртгэл-мэдээлэл зүй, олон улсын худалдаа-бизнесийн удирдлага, компьютерийн график дизайн, санхүүгийн удирдлага (банк, нягтлан бодох) олон улсын эдийн засаг, компьютерийн техник хангамж сүлжээ, үйлдвэрлэлийн менежмент, хүний нөөцийн менежмент, маркетингийн менежмент, уул уурхайн менежмент, агро эдийн засаг, мэдээлэл зүйн багш/15/,  багш, компьютер гадаад хэл/30/, уул, уурхайн менежер, аялал жуулчлалын эдийн засаг-ня-бо, худалдааны эдийн засагч/28/

8

Математик 70%,

Нийгмийн тухай мэдлэг 30%

Нягтлан бодох бүртгэл, менежмент, санхүүгийн(ар талын алба), цэргийн бага мэргэжилтэн/1/, хөдөлмөрийн эдийн засаг, хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежмент, ня-бо бүртгэл, бизнесийн эдийн засаг/12/, эдийн засаг, эдийн зааг, хөдөлмөрийн, бизнесийн менежмент, нягтлан бодох бүртгэл, ня-бо мэдээлэл зүй, татварын ня-бо, хяналт,  менежмент, үйлдвэрлэлийн (уул уурхайн), менежмент, банкны, санхүү эдийн засаг/23/, маркетингийн менежмент/16/

9

Математик 70%,

Физик 30%

Хүрээлэн байгаа орчны хамгаалал, цаг уур, ус судлал, электроник, автоматик, мультимедиа холбооны техник/4/, өргөн тээвэрлэх, барилга замын машин төхөөрөмж (цэргийн инженерийн алба), авто машины ашиглалт (автын алба), ХАА-н машин механизм (хуягт танкийн алба), инженер, математикч (артиллерийн команд), инженер, математикч (зэвсгийн алба)/1/,  компьютерийн техник хангамж, сүлжээ/10/, цахилгааны инженер, иргэний ба үйлдвэрлэлийн барилга, сэргээгдэх эрчим хүч/23/, уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн инженер, уул уурхайн инженер, уул уурхайн маркшейдер, уул уурхайн ашиглалтын технологич инженер/28/

10

Математик 70%,

Газар зүй 30%

Газар зүй, менежмент, газар зохион байгуулалт, аялал жуулчлалын менежмент, уул уурхайн менежмент, газрын кадастр, зураглал, байгаль орчны хяналт, үнэлгээ, хөрс судлал, хот ба бүс нутаг төлөвлөлт, геологи, шатах ашигт малтмалын эрэл хайгуул/4/, аялал жуулчлалын удирдлага-эдийн засаг, байгалийн аялал жуулчлал/7/

11

Математик 50%,

Гадаад хэл 50%

Ня-бо бүртгэл**, татварын эдийн засаг-нябо бүртгэл, банкны эдийн засаг-нягтлан бодох бүртгэл, ня-бо бүртгэл(мэдээллийн системээр, англи хэлээр гүнзгийрүүлсэн), мэдээллийн системийн инженер, программ хангамжийн инженер/2/, компьютер-гадаад хэл, олон улсын болон гадаад харилцааны ажилтан/5/, инженер багш/13/, барилгын менежмент, хүний нөөцийн менежмент, үйлдвэрлэлийн менежмент, төрийн захиргааны менежмент, санхүүгийн менежмент, маркетингийн менежмент, олон улсын бизнесийн менежмент, мэдээллийн системийн менежмент, жижиг дунд үйлдвэрийн менежмент, тээврийн менежмент, логистик менежмент, олон улсын тээврийн менежмент, харилцаа холбооны менежмент, уул уурхайн менежмент, хөнгөн үйлдвэрийн менежмент, ой модны үйлдвэрлэлийн менежмент, эрчим хүчний менежмент, аялал жуулчлалын менежмент, хүнсний үйлдвэрийн менежмент, техникийн мэргэжлийн орчуулга, инженер багш (гадаад хэл), инженерийн бэлтгэл (гадаад хэл)/17/, бизнесийн эдийн засаг/30/, компьютер-солонгос хэл/25/, менежмент, үйлдвэрлэлийн менежмент, барилгын, менежмент, уул уурхайн, менежмент, аялал жуулчлалын/5

12

Математик 50%,

Физик 50%

Уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж ашиглалт, уул уурхайн машин тоног төхөөрөмж,  компьютерийн техник хангамж/5/, геофизикч/10/, ХАА-н машин механизм, инженер механик**, гидромеханик-инженер, ХАА-н цахилгаан хангамж, металл судлал-технологи/13/, иргэний ба үйлдвэрийн барилга**, барилгын бүтээц эдлэлийн технологи, авто замын барилга, усны нөөц экологи, сантехник, инженерийн байгууламж, усны барилга байгууламж, халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, ус цэвэрлэгээ, геологи, гидрогеологи, инженер геологи, геоэкологи, нефть, хийн барилга байгууламж, нефть, хийн боловсруулалт, нефть, хийн хадгалалт, тээвэрлэлт, нефть, хийн өрөмдлөг, нефть, хийн олборлолт, хайгуулын өрөмдлөгийн техник, технологи, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик, ашигт малтмалын эрэл хайгуул, хийн дамжуулалт хангамж, нефть, хийн өрөмдлөг ба олборлолт, компьютерийн программ хангамж, мэдээллийн систем, компьютерийн техник хангамж, компьютерийн удирдлагатай систем, компьютерийн системийн хамгаалал, инженер математик, инженер багш (механик), инженерийн математик загварчлал, инженерийн бэлтгэл (Германы), инженер физик, физик экологи, автомашин ашиглалт, авто аж ахуй, нисэх техникийн механик, дотоод шаталтын хөдөлгүүр, зам барилга үйлдвэрлэлийн автоматжуулалт, үйлдвэрлэлийн механикжуулалт, метал боловсруулалт, засварын үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, метал судлал, технологи,  машины электрон систем, машин үйлдвэрлэлийн технологи, хүнс үйлдвэрлэлийн машин аппарат, хүнсний сүлжээний хөргөлтийн систем, холбооны сүлжээ, холболтын технологи, оптик холбоо, мэдээллийн технологи, мэдээллийн системийн автоматжуулалт, мэдээллийн сүлжээ, мэдээлэл, хэмжлийн электроник, утасгүй холбоо, телевизийн техник, технологи, шуудан холбоо, электрон систем, уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн машин тоног төхөөрөмж, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, ашигт малтмалын баяжуулалтын технологи, геодези, геодезийн мэдээлэл зүй, эдэлбэр газрын кадастр, газар зураглал, уул уурхайн маркшейдер, мебель модон эдлэлийн технологи, ойн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт, хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи, барилгын модон хийцийн технологи, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмж, хувцас үйлдвэрлэлийн технологи, үйлдвэр, хотын дулаан хангамж, хөргөлтийн технологи ба кондиционерийн систем, дулааны процессын автоматжуулалт, дулааны цахилгаан станц, үйлдвэрийн экологи, цахилгаан систем, цахилгаан системийн автоматжуулалт, эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт, цахилгаан, электроник, компьютерийн техник, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж/17/, эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн мэдээлэл зүй/18/

13

Нийгмийн тухай мэдлэг 100%

Төрийн захиргааны удирдлага, төрийн захиргаа, хотын удирдлага, улс төр судлал/3/, философи-улс төр судлалын багш, нийгэм судлал-эрх зүйн багш/6/, номын сан судлал, мэдээлэл/22/, эрх зүйч, бизнесийн эрх зүйч /19/, эрх зүй/7/, нийгмийн халамж, хангамж/12/, төрийн захиргааны удирдлага, төрийн удирдлагын менежер/10/, удирдлага, төрийн захиргааны/27/, эрх зүй, улс төр судлал, багш, нийгэм судлал-эрх зүйн, нийгмийн халамж, хангамж/25/, нийгмийн халамж, хангамж/29/, хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент, менежмент, байгаль орчин-экологийн/26/, захиргааны эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, аж ахуйн эрх зүй, иргэний эрх зүй, бизнесийн эрх зүй, олон улсын эрх зүй, кримнологийн эрх зүй, захригааны эрх зүй, иргэний аюулгүй байдал, бие хамгаалал/5/, нийгэм судлал, эрх зүйн багш/28/

14

Нийгмийн тухай мэдлэг 70%,

Гадаад хэл 30%

Социологи, нийгмийн хангамж, гүн ухаан, буддын гүн ухаан, шашин судлал, улс төр судлал, сэтгэл судлал/4/, гэр бүл судлал, өрхийн аж ахуй /9/, бихеворизмийн ухаан, түүх иргэншил судлал/15/, эрх зүйч/5/, удирдлага, төрийн захиргаа, удирдлага, төрийн захиргаа  /хотын удирдлага/, улс төр судлал, төрийн үйлчилгээ, хүний нөөцийн удирдлага, байгууллагын менежмент /паблик релейшнз//3/, үйлдвэрлэлийн менежмент, багш, нийгмийн ажилтан/30/

15

Нийгмийн тухай мэдлэг 70%,

Математик 30%

Эрх зүй, олон улсын эрх зүй /4/, менежмент, төрийн захиргааны /ерөнхий цэргийн команд/, нийгмийн удирдага /цэргийн сэтгэл зүй, соёл хүмүүжлийн ажилтан/, эрх зүй /1/, менежмент, гадаад худалдаа,гаалийн, менежмент,олон улсын худалдаа бизнесийн, санхүүгийн менежмент, банкны менежмент, нягтлан бодох бүртгэл, ня-бо хяналт шалгалт, ня-бо мэдээлэл зүй, менежмент, маркетингийн, эдийн засаг, бизнесийн эдийн засаг, менежмент реклам сурталчилгааны/5/, нийгмийн ажил, олон нийттэй харилцах ажил,  соёл судлал /17/, бизнесийн эрх зүй/8/, Бизнесийн эрх зүй/14/төрийн захиргааны менежмент/31/

16

Нийгмийн тухай мэдлэг 50%, Биологи 50%

Нийгмийн ажил (эрүүл мэнд)/18/

17

Монголын түүх 100%

Түүх-нийгэм судлалын багш, түүхийн багш-түүхч, түүхийн багш-аялал жуулчлал/6/, түүх, антропологи, археологи, нийгэм соёлын антропологи/4/, түүх-музей/22/, багш,түүх-нийгэм судлалын, багш, түүх-аялал жуулчлалын/25/, түүх/30/, түүх-нийгэм судлалын багш/28/

18

Монголын түүх 70%,

Монгол хэл 30%

Түүхч (япон, солонгос, хятад) хэлний орчуулагч, археологич (япон, солонгос, хятад) хэлний орчуулагч, түүх (япон, солонгос,хятад) хэлний орчуулагч, гүн ухаан-улс төр судлалын багш, түүх-аялал жуулчлалын менежер, социологич, нийгмийн ажилтан/10/

19

Монголын түүх 70%,

Гадаад хэл 30%

Соёл судлал-соёлын аялал жуулчлал, соёл судлал /21/, түүхийн багш-аялал жуулчлалын менежер/28/

20

Гадаад хэл 100%

Гадаад хэл (англи, герман, хятад, япон, солонгос)-ний багш, орос-монгол хэлний багш, орос-англи хэлний багш/6/, гадаад хэл-орон судлал: англи судлал, америк судлал, герман судлал, франц судлал, испани судлал, итали судлал, орос судлал, слав судлал, хятад судлал, япон судлал, солонгос судлал, түрэг судлал/4/, байгалийн аялал-жуулчлал/13/, үйлчилгээний салбарын эдийн засаг, менежмент (соёл урлагийн)/22/,  багш, англи хэл, багш, орос-англи хэл, багш-монгол англи хэл, орчуулга, гадаад хэл,  орчуулагч-англи хэлний, орчуулагч-герман хэлний,  орчуулагч-япон хэлний, орчуулагч-солонгос хэлний, нарийн бичгийн дарга орчуулагч/7/, хятад хэл судлал/8/, багш-англи хэл, багш-багш орос хэл, орчуулга гадаад хэл(англи, орос-англи, хятад, япон, солонгос, герман-орос)/24/, багш, орос-англи хэлний, багш, англи хэлний/25/, менежмент олон улсын бизнесийн, зочид буудал, зоогийн газрын менежмент, аялал жуулчлалын менежмент, гадаад хэл-орчуулга/26/

21

Англи хэл 70%,

Монголын түүх 30%

Олон улсын болон гадаад харилцааны ажил /4/

22

Англи хэл 70%,

математик 30%

Бизнесийн сэтгэл зүй, худалдааны менежмент, олон улсын худалдаа, аялал жуулчлалын менежмент, зочид буудал зоогийн газрын менежмент/14/, багш, англи хэл-компьютер/7/

23

Гадаад хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%

Сэтгүүл зүй(мэргэжлийн англи хэлтэй), багш, гадаад хэлний, орчуулагч, гадаад хэлний, гадаад хэл, шинжлэл, олон улсын болон гадаад харилцааны ажил, олон улсын харилцаа,эдийн засаг /15/Сэтгүүл зүй(мэргэжлийн англи хэлтэй), гадаад хэлний багш, гадаад хэлний орчуулагч, гадаад хэл, шинжлэл/16/, зочид буудал зоогийн газар-удирдлага/5/, олон улсын болон гадаад харилцааны ажил, багш нийгмийн ажилтан /30/

24

Хими 100%

Хими-байгалийн ухааны багш, экологи-химийн багш/6/, хими-технологи/10/, багш, хими-экологийн, багш, химийн/25/

25

Хими 50%,

Биологи 50%

Анагаах, сувилахуй, сувилахуйн арга зүй, ХАА-н биотехнологи/9/, мал эмнэл зүй**, жижиг амьтны эмнэл зүй, мал эмнэлгийн эм зүй, мал эмнэлгийн ариун цэврийн хяналт үнэлгээ, таваар судлал**, зоо-инженер-технологи, ХАА-н биотехнологи, мах-сүү үйлдвэрлэлийн технологи, бэлчээр-тэжээл судлал, агнуурын биологи, ургамлын нөөц-биоүйлдвэрлэл, ХАА-н бүтээгдэхүүний хими технологи, агрономи**, усалгаатай газар тариалангийн агрономи, селекци-үрийн аж ахуйн агрономи, ургамал хамгаалал-хорио цээрийн хяналт үнэлгээ, хөрс судлал-агрохими, жимс-ногооны аж ахуйн агрономи, газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй, МАА-гаар мэргэшсэн фермерийн аж ахуй, экологи-байгаль хамгаалал, байгаль хамгаалал хяналт үнэлгээ, загас үржүүлэг-технологи, ХАА-н бүтээгдэхүүний чанар-хяналт үнэлгээ/13/, Анагаах, уламжлалт анагаах, нүүр ам судлал**, эм зүй, нийгмийн эрүүл мэнд судлал/18/, анагаах, сувилахуй, сувилахуйн арга зүй, биоанагаах, эм зүй, эм судлал /20/

26

Хими 50%,

Математик 50%

Хими технологи (химийн алба)/1/, үйлдвэрлэлийн үндэсний технологи/13/, химийн технологи, химийн шинжилгээ, орчны хяналт,  аналитик хими-орчны хяналт, органик бодисын технологи, нэхмэлийн үйлдвэрийн химийн технологи, материал судлал, шинэ материалын химийн технологи, нефтийн боловсруулалтын  химийн технологи, хүнс үйлдвэрлэлийн технологи, хүнс үйлдвэрлэлийн технологи-эрүүл ахуй, хүнсний биотехнологи, хүнсний хими технологи, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи**, хоол зүй, шим судлал, хүнсний микробиологи/17/, инженер геологич, ашигт малтмал уул уурхайн баяжуулалтын технологич-инженер/28/

27

Хими 70%,

Физик 30%

Хими, хими технологи, нефтийн хими, экологийн хими, хүнсний хими, эрдэс материалын хими, байгалийн нэгдлийн хими, багш, хими-байгалийн шинжлэлийн/4/

28

Физик 100%

Физик-байгалийн ухааны багш, мэдээллийн технологи-физикийн багш, физик-электроникийн багш/6/, физик, цөмийн технологи, физик-электроник, багш, физик-байгалийн шинжлэлийн, геофизик, физик, хэрэглээний геофизик, сэргээгдэх эрчим хүч/4/, физик-электроник/10/, багш, физик-байгалийн шинжлэлийн, физик/25/

29

Физик 70%, Математик 30%

Холбоо, цахилгаан (холбооны алба), холбоо, радио(холбооны алба), радиоэлетроник(радио техникийн команд), радиоэлектроник (зенит артиллерийн команд)/1/

30

Биологи 100%

Биологи-байгалийн ухааны багш, биологи-газар зүйн багш, биологи-эрүүл мэндийн багш/6/, биологи/10/, багш, биологи-байгалийн шинжлэлийн, байгал хамгаалал-экологи, ойжуулалт цэцэрлэгжүүлэлт/25/

31

Биологи 70%,

Математик 30%

Биологи, экологи, байгаль хамгаалал, биотехнологи, ойн инженер, байгалийн аялал жуулчлал, биоинформатик/4/, Анагаах ухааны биологи/18/

32

Газар зүй 100%

Газар зүй-байгалийн ухааны багш, газар зүйн багш-аялал жуулчлалын газар зүйч/6/, багш, газар зүй-байгалийн шинжлэлийн,менежмент, газар зохион байгуулалт, геологи/25/, газар зүй, аялал жуулчлал/5/, газар зүй-байгаль шинжлэлийн багш, газар зүй-биологийн багш/28/

33

Газар зүй 70%,

Гадаад хэл 30%

Аялал жуулчлалын менежмент, байгаль хамгаалал экологийн менежмент, байгалийн ухааны багш/15/, аялал жуулчлал-эдийн засаг удирдлага, аялал жуулчлал-гадаад хэл (япон, англи, хятад, солонгос)/5/, аялал жуулчлалын менежер/3/, менежмент, үйлдвэрлэлийн (аялал жуулчлалын), аялал жуулчлал-гадаад хэл, газар зүй-аялал жуулчлал/23/, байгалийн аялал жуулчлал, аялал жуулчлал, англи хэл/7/, аялал жуулчлал, гадаад хэл/29/, аялал жуулчлал, гадаад хэл/30/, эко-туризм, аялал жуулчлалын менежер, байгаль хамгаалал экологич-аялал жуулчлалын менежер, зочид буудал, зоогийн газрын удирдлага, аялал жуулчлал, зочид буудлын маркетингийн удирдлага, газар зүйн багш-аялал жуулчлалын менежер/28/

Тайлбар:

 I. Мэргэжлийн нэрийн ард байгаа тоо нь сургуулийн нэрийг заана.

1.БХИС, 2.Мандах бүртгэл ДС, 3. Соёмбо ДС 4.МУИС, 5.МҮДС, 6.МУБИС, 7.Орхон ИС, 8.СЭЗДС, 9.УБДС, 10.УБИС, 11.ҮБТДС,  12.ХөДС, 13.ХААИС, 14.ХҮДС, 15.ХУИС, 16.Зохиомж ДС, 17.ШУТИС, 18.ЭМШУИС, 19.Шихихутуг ДС, 20.Этүгэн ДС, 21.СУИС, 22.Соёлын ДС, 23.”Улаанбаатар-эрдэм-оюу” ДС, 24.МУИС-ийн Орхон аймаг дахь салбар, 25. Ховд их сургууль, 26.Сэрүүлэг ДС, 27.”Засагт хан” ДС, 28. “Газарчин” ДС, 29. “Дорнод” ДС, 30. “Чингэс хаан” ДС, 31.Удирдлагын академи

II. “Гадаад хэл”-д англи, орос хэл орно.

III. 3-р бүлгийн “ур чадвар”-т хар зураг, биеийн тамир, урлагийн мэргэжлийн шалгалт авна.

IY. СЭЗДС-ийн БНХАУ-ын Диалианы их сургуультай хамтарсан хөтөлбөрт элсэгчдийн ЕШ-ын математик, англи хэл 620, Солонгосын Хандоны их сургуультай хамтарсан хөтөлбөрт элсэгчдийн математик 620, англи хэл 750, ХҮДС-ийн бизнесийн сэтгэл зүйн мэргэжлээр элсэгчийн ЕШ-ын оноо 600-гаас дээш байна.

Y МУИС-“Компьютер/график дизайн” мэргэжлээр элсэгчдээс хар зураг, “Сэтгүүл зүй”,”Утга зохиол судлал/шүүмж” мэргэжлээр элсэгчдээс бичлэгийн ур чадвар (эссе бичүүлэх), “Урлаг судлал” мэргэжлээр элсэгчдээс мэргэжлийн ур чадварын (эссе бичүүлэх) нэмэлт шалгалт авна. Ур чадварын оноо нь нийт оноонд 30 хувь, харгалзах ерөнхий шалгалтын оноо 70 хувийг эзэлнэ; сэтгүүл зүйн мэргэжлээр элсэгчдийн бичлэгийн ур чадвар, монгол хэл, гадаад хэлний шалгалтуудын оноог 30:40:30 харьцаагаар нэмнэ.

YI. ** Боловсролын  магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн хөтөлбөр

Харилцах утас 99781869,  99957907

МИДСК-ийн гишүүн сургуулиудын  утасны жагсаалт

Д/д

Сургуулийн нэр

Холбоо барих хүн

Утас

1

БХИС

Ж.Энхбаяр

Т.Соронзонболд

480172,    99096672

 453164,   99020823      

2

Мандах бүртгэл ДС

С.Энхзаяа

635949,    99088603

3

Соёмбо ДС

С.Отголжий

354149,    99012791 

4

МУИС

Батчимэг

320892,    91913550

5

Монголын үндэсний дээд сургууль

Л.Гэрэлт-Од

300799,    96660129

6

МУБИС

Ч.Батсуурь

323102,    99183199

7

Орхон их сургууль

М.Ягаан

342696,    91113426

8

С ЭЗДС

Гэрэлмаа

Түвшинжаргал

458405,    99117838

                 91913034

9

Улаанбаатар ДС

Д.Болд

462401,    91111002

10

Улаанбаатарын ИС

Д.Цэвээндорж

456360,   99038282

11

Үндэсний биеийн тамирын  ДС

Г.Лхагвасүрэн

352080,    99113493

12

Хөдөлмөрийн ДС

Ц.Батчулуун

Ц.Эрдэнэчулуун

312629,    91910619                     99182983

13

ХААИС

Б.Баасансүх

О.Баттулга

341630,    99090010

341592,    99990345

14

ХҮДС

М.Должин

325724,    99113956

15

ХУИС

Ц.Энхсаруул

318527, 322702,    99091194

16

Зохиомж ДС

Цогтбаяр

99113670,   98113670

17

ШУТИС

Н.Ганзориг

18

ЭМШУИС

Гүрбадам

321834,    99194433

19

Шихихутаг ДС

Г.Отгонсүрэн

320176,    99027676

20

Этүгэн дээд сургууль

Нямзагд

Ц.Мөнгөнцэцэг

319149,    91190234   319149,    99273620

21

Соёл урлагийн ИС

Д.Сүхтогоо

324762,      

22

Соёлын ДС

Д.Бат-Эрдэнэ

326759,        329328 99084818

23

УБ эрдэм оюу ДС

Д.Алимаа

311776, 99087188

24

МУИС-ийн орхоны салбар

25

Ховд ИС

Ж.Ванчинхүү

99432901

26

Сэрүүлэг

М.Жаргалсүрэн

367145,    99297856

27

Засагт хан ДС

С.Алтангэрэл

461880,   99090171

28

Газарчин

Б.Ариунгэрэл

450626,   99021305

29

Дорнод ДС

Г.Лувсандандар

93065486,   99589618

30

Чингэс хаан ДС

А.Цэнгүүнжаргал

350157,   99080941

31

Удирдлагын академи

Н.Батжаргал

91991818, 70135535

32

БСШУЯ

П.Батринчин

263449,    98985656

33

Боловсролын үнэлгээний төв

Б.Энхбат

70119409,    99116159

Н.Лхавуужал

70119498,  88115534

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null