ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : АЗИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ МАЛАЙЗ УЛСАД СУРАЛЦАЯ.

АЗИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ МАЛАЙЗ УЛСАД СУРАЛЦАЯ.

Нэг:Малайз улсад суралцаж боловсрол эзэмшихэд дараах давуу чанаруудтай.Үүнд:

1.Бүх их дээд сургуулиуд нь англи хэл дээр сургалтаа явуулж дэлхийн жишигт нийцсэн өндөр чанартай дээд боловсрол олгоно.

2.АНУ, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсуудтай харьцуулахад сургалтын зардал, амьдралын өртөг багатай, визний зөвшөөрөлд банкны болон хөрөнгийн баталгаа шаарддаггүй.

3.Сургуулиуд нь шилжих хөтөлбөрөөр хичээллэдэг тул та өөрөө хүсвэл чанартай сайн сурснаар тухайн сургуулиудын хамтран ажилладаг АНУ, Австрали, Их Британи, Шинэ Зеландын сургуулиудад төгсөх жилээ шилжин суралцах боломжтой.

4.Малайзид дээд сургууль төгссөнөөр Их Британийн их сургуулиудаас баталгаажсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөх болно.

5. Нэг улиралтай учир олон төрлийн хувцас хэрэггүй тул сурч буй оюутан, сургаж буй эцэг эхэд эдийн засгийн хүндрэл багатай.

6.Монгол улсын иргэд Малайзад 30 хүртэл хоногоор визгүй зорчих эрхтэй тул эцэг, эхчүүд дуртай цагтаа хүүхдээ эргэж очин, түүх соёлын дурсгалт газраар аялахад боломжийн зардлаар ямар ч хүндрэлгүй зорчих боломжтой

7.Мэдээллийн технологи өндөр хөгжсөн орон учир дурын интернет үйлчилгээний газруудаас хүүхдээ камераар шууд харан бага зардлаар ярих боломжтойгоос гадна өөрийнхөө мобикомын гар утсаасаа шууд ярьж болно

8.Монголын арилжааны банкуудын олон улсын виза картаар шилжүүлсэн мөнгийг өдөртөө л хүлээн авах боломжтой

Элсэгчдэд тавигдах шаардлага

1.Дипломын болон бакалаврын боловсролоор суралцагчдад бүрэн дунд боловсролын үнэмлэх

2.Магистрын боловсролоор суралцагчдад бүрэн дунд боловсролын үнэмлэх, бакалаврын боловсролын диплом

3. Бүх сургалт нь Англи хэл дээр явагддаг бөгөөд хэлний түвшин тогтоох шалгалтыг очсон хойноо өгч, тухайн тэнцсэн түвшнийхээ хэлний бэлтгэлд суралцсанаар үндсэн ангидаа шилжин суралцана

Хоёр:Сургуулиудын сургалтын хөтөлбөр

UCTI, TAYLORS их сургуулиуд нь Их Британийн их, дээд боловсролын олон улсын төвшинд баталгаажсан сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий сургууль юм.

Ази Номхон Далайн Мэдээлэл Технологийн их сургууль /UCTI / нь дараах мэргэжлүүдээр бакалаврын болон магистрын зэрэг олгох сургалтууд явуулна. Үүнд:

Мэдээллийн технологи, Мэдээллийн технологийн системийн хамгаалалт, Мэдээллийн технологийн системийн хөгжил, Мэдээллийн технологи компьютерийн сүлжээ, Компьютерийн программ хангамжийн инженер, Программист, Вэб бүтээлт, Цахим худалдаа, , Цахим маркетинг, Компьютерийн тоглоомын хөгжил, Вэб медиа технологи, Электроник инженер, Мэдээллийн технологийн мэргэжилтэн-электроник инженер, Харилцаа холбооны инженер, Банк санхүү,Бизнесийн менежмент, Олон улсын бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежмент, Аялал жуулчлалын менежмент, Үйлчилгээний газрын менежмент,

TAYLORS их сургууль нь дараах мэргэжлүүдээр бакалаврын болон магистрын зэрэг олгох сургалтууд явуулна. Үүнд:

Эрх зүй, сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа, зар сурталчилгаа, аялал жуулчлал, зочид буудлын менежмент, бизнес, архитектор, анагаах, биологи, хими, физик, цахилгаан, механик, цахим, хими технологийн инженер, мэдээллийн технологи, банк, санхүү, татвар, эдийн засаг, маркетинг, электрон бизнес, олон улсын бизнес, менежмент, спортын менежмент

Гурав: Сургалтын төлбөр

1.Англи хэлний сургалт 45 хоногоос жил хүртэл 430- 2150 $

2.Бакалаврын боловсрол эзэмшүүлэх үндсэн анги мэргэжлээс шалтгаалан жилд

3900 – 4500 $

3.Магистрын боловсрол эзэмшүүлэх сургалт мэргэжлээс шалтгаалан

7000-12000 $

Сургалтын төлбөрийг улирлаар болон жилээр төлж болно.

Дөрөв: Оюутны байр, хоол

Оюутны байр нь сургуулийн оюутны хотхонд байрладаг

Оюутны байр нь монголын орон сууц шиг ванн, ариун цэврийн өрөө, гал тогоо, том, дунд, жижиг унтлагын өрөөнүүд,ор дэр,матрос, шкаф, ширээ сандалтай.

Харин том өрөө нь дотроо бас тусдаа ванн, ариун цэврийн өрөөтэй байдаг.

Байрны сарын төлбөр жижиг өрөө 75$,дунд өрөө 85$,том өрөө 100$

Хоолоо өөрсдөө байрандаа хийж гэртээ байгаа мэт орчинд амьдарна.

Сургуулийн албан ёсны төлөөлөгч

Орхон аймаг

Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн

Д.Бат-Эрдэнэ

Утас 22657 99354112

E-mail: lkhagva_bsg@yahoo.com,

               bsg_bat@yahoo.com

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null