ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : “БЯЦХАН НОМ ХИЙХ” УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“БЯЦХАН НОМ ХИЙХ” УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ЕБС-ИУДЫН ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “БЯЦХАН НОМ ХИЙХ” УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“Ногоон орчин-бидний ирээдүй”

хөтөлбөрийн хүрээнд

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:

Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлан хамгаалах, байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах үзэл хандлагыг тэдний оролцоотойгоор бий болгох зорилготой “Ногоон орчин-бидний ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд бүх ЕБС-иуд болон сурагчдын дунд 6 төрлийн уралдааныг зохион байгуулна.

ХАМРАХ ХҮРЭЭ:

ЕБС-ийн 7-9-р ангийн сурагчид

БЯЦХАН НОМНЫ ЕРӨНХИЙ АГУУЛГА:

“Ногоон орчин-бидний ирээдүй” гэсэн ерөнхий агуулгын дор доорхи дэд сэдвүүдээс сонгон зураг, текст, наамал зэргийг багтаан хийсэн байна.

· Байгаль орчинд үлдээх бидний ул мөр

· Ус-чандмань эрдэнэ

· Цэвэр агаар-амьдралын үндэс

· Ой модоо хайрлан хамгаалъя

· Хоггүй хот-миний мөрөөдөл

· Цаас дахин боловсруулахын ач холбогдол

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА,ҮЕ ШАТ, ГАЗАР:

Үйл ажиллагаа

Хугацаа

Хэрэгжих газар

1

Уралдааныг зарлах

2010.04.20

Улс орон даяар

2

Уралдаанд оролцогчдын бүтээлүүдийг хүлээж авах

2010.05.03 - 05.14

Улаанбаатар хотод:

Сөүлийн Гудамж дахь Төв ХААН Банк

Орон нутагт:

ХААН Банкны салбар тооцооны төвүүд

3

1-р шатны шалгаруулалт

(Аймаг, дүүргийн түвшинд)

2010.05.14 – 05.25

Улаанбаатар хот болон аймгийн төвүүд

4

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах

(Улаанбаатар хот, аймгуудад)

2010.05.30 – 06.02

Улаанбаатар хот болон аймгийн төвүүд

5

2-р шатны шалгаруулалт

2010.06. 04 - 06.15

Улаанбаатар хот

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

· Байгаль хүрээлэн буй орчинд тулгарч буй асуудлуудыг гаргаж тавих, шийдвэрлэхэд дунд ангийн сурагчдын дуу хоолой, оролцоог хангах

· Хүүхэд багачуудад байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах ойлголт, хандлагыг төлөвшүүлэх

· Хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх

УРАЛДААНЫ ШАГНАЛ:

Үе шат

Тоо

Шагнал

1

1-р шатанд аймаг, дүүрэг тус бүрээс 3 бүтээл шалгаруулна.

Нийт 90 бүтээл

Өргөмжлөл, дурсгалын зүйлс

2

Аймаг дүүргүүдээс шалгарсан 90 бүтээлээс сонгоно

6 шилдэг бүтээл

Хүүхдийн зусланд үнэгүй амрах эрхийн бичиг, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс

БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛАХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ:

· Бодит мэдээ, мэдээлэл дээр үндэслэсэн байдал

· Санаагаа зөв, оновчтой,өвөрмөц илэрхийлсэн байдал

· Байгаль орчинд тулгарч буй асуудлуудыг гаргах ба шийдвэрлэх шилдэг санаа

· Эх орондоо ногоон орчин бий болгох хүсэл эрмэлзлэлийн илрэл

· Бүтээлч чадвар,бодитоор хэрэгжүүлж болох санаа

ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ:

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг үе шат бүрт зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан комисс тусгай аргачлалын дагуу шалгаруулж, олон нийтэд сурталчилна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

· БСШУЯ-ны www.mecs.gov.mn вэбсайт болон аймаг, дүүргийн БСГ-ууд

· Залгамжлагч Холбооны www.zalgamjlagch.mn вэбсайт, 98994657, 98111047 утас

· ХААН Банкны www.khanbank.com вэбсайт, салбар нэгжүүд, ХААН банкны лавлах 1917 (энгийн утасны тарифаар), 332333-3305 утас

· Аймгууд дахь БОАЖ-ын газруудаас

тус тус авна уу.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null