ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : “НОГООН ОРЧИН-ХӨГЖЛИЙН ГАРЦ” ЭССЭ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ЕБС-ИУДЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ

“НОГООН ОРЧИН-ХӨГЖЛИЙН ГАРЦ” ЭССЭ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“Ногоон орчин-бидний ирээдүй”

хөтөлбөрийн хүрээнд

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:

Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлан хамгаалах, байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах үзэл хандлагыг тэдний оролцоотойгоор бий болгох зорилготой “Ногоон орчин-бидний ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд бүх ЕБС-ын сурагчдын дунд 5 төрлийн уралдааныг зарлаж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

· Залуу өсвөр үеийнхэнд эх орон, ногоон дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэх

· Эх орныхоо ирээдүйн жинхэнэ эзэд болох их үйлсэд нь хувь нэмэр оруулах

· Түүх соёлоо судлан, эх орондоо байгаль хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглаж сурах чиглэлээр бодитоор юу хийж чадах вэ гэдэг талаар бодож эргэцүүлэх боломжийг олгох

· Өөртөө болон бусаддаа итгэх итгэлийг дэмжин хөгжүүлэх

ХАМРАХ ХҮРЭЭ:

ЕБС-ийн 7-11-р ангийн сурагчид

ЭССЭ БИЧЛЭГИЙН ЕРӨНХИЙ АГУУЛГА:

· Эссэ бичлэгийн сэдэв:”Ногоон орчин-хөгжлийн гарц”

· Байгаль хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, байгалийн нөөцийг зөв зохистой хэрэглэхийн ач холбогдол хийгээд энэ чиглэлээр ямар бодитой ажил хийж болох санал санаачлага, уриалгыг багтаасан байх гэх мэт.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА,ҮЕ ШАТ, ГАЗАР:

¹

Үйл ажиллагаа

Хугацаа

Хэрэгжих газар

1

Уралдааныг зарлах

2010.04.20

Улс орон даяар

2

Уралдаанд оролцогчдын бүтээлүүдийг хүлээж авах

2010.04.20 - 05.14

Улаанбаатар хотод:

Сөүлийн Гудамж дахь Төв ХААН Банк

Орон нутагт:

ХААН Банкны салбар тооцооны төвүүд

3

1-р шатны шалгаруулалт

(Аймаг, дүүргийн түвшинд)

2010.05.14 – 05.25

Улаанбаатар хот болон аймгийн төвүүд

4

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах

(Улаанбаатар хот, аймгуудад)

2010.05.30 – 06.02

Улаанбаатар хот болон аймгийн төвүүд

5

2-р шатны шалгаруулалт

2010.06. 04 - 06.15

Улаанбаатар хот

БҮТЭЭЛД ШАЛГАРУУЛАХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ:

· Санааг хэрхэн зөв, оновчтой, өвөрмөц илэрхийлсэн байдал

· Эх орон, байгаль хүрээлэн буй орчин бий болгох гэсэн чин сэтгэлийн илрэл

· Тухайн бичих сэдвийн дагуу ямар нэгэн ажил хийж түүнийгээ зургаар баримтжуулах

· Бичлэгийн найруулагын чадвар

· Бодитоор хэрэгжүүлж болох санаа

· Монгол хэлээ эзэмшсэн чадвар

УРАЛДААНЫ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

· Бүтээлийг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр комьпютер дээр дүрмийн алдаагүйгээр зөв шивнэ.

· Ирүүлэх материалдаа өөрийн оршин суугаа хаяг, сургууль, анги, овог нэр, холбогдох утсаа заавал бичсэн байна.

· Материал зохион байгуулагч талд үлдээнэ.

· Шаардлага хангаагүй болон хугацаа хоцорсон бүтээл хүлээн авахгүй

ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ:

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг үе шат бүрт зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан комисс тусгай аргачлалын дагуу шалгаруулж, олон нийтэд сурталчилна.

УРАЛДААНЫ ШАГНАЛ:

¹

Үе шат

Тоо

Шагнал

1

1-р шатанд аймаг, дүүрэг тус бүрээс 3 эссе шалгаруулна.

Нийт 90 бүтээл

Өргөмжлөл, дурсгалын зүйлс

2

Аймаг дүүргүүдээс шалгарсан 90 эссе-ээс сонгоно.

6 шилдэг бүтээл

Хүүхдийн зусланд үнэгүй амрах эрхийн бичиг, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

· БСШУЯ-ны www.mecs.gov.mn вэбсайт болон аймаг, дүүргийн БСГ-ууд

· Залгамжлагч Холбооны www.zalgamjlagch.mn вэбсайт, 98994657, 98111047 утас

· ХААН Банкны www.khanbank.com вэбсайт, салбар нэгжүүд, ХААН банкны лавлах 1917 (энгийн утасны тарифаар), 332333-3305 утас

· Аймгууд дахь БОАЖ-ын газруудаас

тус тус авна уу.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null